SHOUTcast Widgets

Tsetse

745Last.fm listeners

Biography

Намнандоржийн Цэцэнбилэг.

21 настай, 2-р төрөхөд төрсөн, 220-д бусдын адил сагс тоглож гражин дээр гүйж хүүхэд насаа өнгөрөөсөн. Хип хоп хөгжимд дуртай, Америкийн Нэгдсэн Улсад сурч ажиллаж амьдарч байгаа нэгэн Монгол улсын иргэн.

Read full biography ↓

2004 оноос Vanquish хамтлагийг байгуулж хааяа нэг дуулж ирсэн (зав зайгаараа). Америкт ирсэнээсээ хойш би хип хоп-ийг илүү их сонсож дуулах болсон. Зарим хүн надад дургүй, зарим нь надад дуртай зарим за яахав дээ орьлож л байдаг бацаануудын нэг ингэс гээд л алга болох биз гэж бодож байдаг байх. 1 хүрэхгүй жилийн дотор би чамгүй амжилтанд хүрсэн гэж би боддог, хэдэн ч клип гаргалаа, бие даасан анхны CD-гээ гаргалаа.

Дуугаараа би юуг хэлэхийг зорьдог вээ. Энэ урлагт хөндөгдөөгүй хүн хэлээгүй юмнуудыг хүнд аятайхан талаас энгийн хүний үгээр хэн ч сонсоод ойлгох талаас нь хүргэх гэж би зорьдог. Миний дууг сонсоод найзалж явсан хүмүүсээ дурсаасай, мөнгө бодож явсан бол миний дууг сонсоод тэр бодлоосоо 3 минут ч болтугай гараасай гэж боддог.

Тархинаас урсан гарах үгээ дуустал нь дуугаа би дуулах болно.

Biography text from Last.fm, available under CC BY-SA.